Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх анхдагч хуулийн төсөл олны анхаарлыг татаад буй. Тэгвэл хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36.1.2-т Төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, түүний гүйцэтгэл, хөгжлийн бодлогын болон төлөвлөлтийн баримт бичиг, түүнчлэн өмч, татвар, эрүү, иргэн, захиргааны ерөнхий`болон зөрчлийн ТУХАЙ анхдагч хууль, шинэчилсэн найруулга болон Засгийн газар санаачлахаар Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд тусгайлан заасан асуудлаар хууль тогтоомжийн төслийг зөвхөн Засгийн газар санаачлахаар заасан.
Энэ заалтын “ТУХАЙ” гэдгийг харахаар тухайлан хуулийн оноосон нэр /гарчиг/-ийг зааж өгсөн гэж үзэхээр байдаг. Өөрөөр хэлбэл, “ЗӨРЧЛИЙН ТУХАЙ” гэхээр тухайн хуулийн нэр, гарчиг төдийгүй тодорхой нэг хуулийн талаар ярьж байна гэсэн үг бөгөөд “ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖ” гэж заасан бол энэ салбар эрх зүйд хамаарах олон хуулиудыг агуулгын хувьд хэлж буй хэрэг юм.
Иймд гишүүдийн санаачлаад байгаа “Гадаадын зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх” хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын 36.1.2 дахь заалттай зөрчилдөхгүй болов уу гэж бодож байна.
Энэ заалтыг харин сайжруулах, магадгүй Засгийн газрын болон Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх, түүний хүрээ хязгаарыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар зохицуулж буй учир дутагдалтай гэж харагддаг.
Хуулийн зохицуулах харилцаа, зорилгыг товчхон энгийн жишээгээр хэлбэл “бизнес эрхлэгч импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрийг 2028 гэхэд барина” гээд банкнаас хүү багатай 5.8 сая төгрөг авсан ч үүнээсээ жилд 200.000 төгрөгийг зарцуулах ёстой болж таарна.
Гэхдээ ашиглаж буй мөнгөндөө бус нийт зээллэгтээ хүү төлөхөөр болно. Энэ явцаараа үйлдвэр 2028 ашиглалтад орохгүй, 10-15 жилийн дараа орох, мөн энэ хугацаанд банканд хүүгээ төлөөд байж байх болчхоод байгааг засъя, анхаарья гэж байгаа юм.
Хуулийн төсөлд одоогоор санал авч байгаа бөгөөд хуулийн төсөлтэй холбоотой шүүмж, олон талт байр сууриудыг анхаараад явах болно" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!