Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20.00 цагт эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

НЗДТГ болон Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны дэргэдэх “VIP auto club” хамтран олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагаас “Авто худалдааны цогцолбор төв”-ийн Power land талбайд эхэлнэ. Фестиваль тавдугаар сарын 10, 11-ний өдөр үргэлжилнэ. Энэ жилийн фестивальд БНХАУ, ОХУ, АНУ, БНСУ, Япон, Казахстан, Киргизстан улсын дрифтийн болон мотоциклийн дэлхийд алдартай баг тамирчид оролцож, 2025 оны Азийн дрифтийн аваргын цомын эзэн орныг тодруулах юм. Мөн фестивалийн үеэр ентертайнмэнт хөгжмийн наадам, автомашин, мотоциклийн экспо болон экстрим тэмцээн, үзэсгэлэн худалдаа болно. Их хотын залуучуудад шинэ үеийн урбан төрлийн спортуудыг сурталчлан таниулах, хотын соёлыг түгээх, баг тамирчдыг хөгжүүлэх зорилгоор уг фестивалийг 13 дахь жилдээ зохион байгуулж байна.

Өнөө орой 25 дугаар эмийн сангаас Гранд плазагийн уулзвар хүртэлх замын хойд хэсгийг хааж, асфальт бетоноор хучна
Өнөө орой 25 дугаар эмийн сангаас Гранд плазагийн уулзвар хүртэлх замын хойд хэсгийг хааж, асфальт бетоноор хучна
 
МАРГААШ: Улаанбаатарт 24 хэм дулаан, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт 24 хэм дулаан, багавтар үүлтэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!