ЧУУЛГАН: Гишүүдийн ирц хүрээгүй тул гурилын гаалийн албан татварыг сэргээх тухай хуулийн төслийг ЭЦЭСЛЭН БАТЛАХ санал хураалтыг 7 хоногоор хойшлууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Улмаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулах гэсэн боловч чуулганы танхим дахь гишүүдийн ирц хангалтгүй байсан тул УИХ-ын дарга Д.Амарбаясгалан санал хураалтыг ирэх 7 хоногийн чуулганы хуралдаан хүртэл хойшлуулж буйг мэдэгдлээ.

Сануулахад, өнгөрсөн онд гурилын үнийн өсөлтийг бууруулах зорилгоор импортоор орж ирэх гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлсөн байдаг. Харин салбар яамнаас дээрх хуулийн төсөл нь үр дүнгээ өгсөн. Гэхдээ үүнээс цааш үргэлжилбэл тариалангийн салбарын нөхцөл байдал хүндэрнэ гэж мэдэгдсэн. Улмаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

“Хөлсөөр ажиллах гэрээнээс НДШ байхгүй болсноор оюутнууд, ахмадууд, хүүхдээ харж буй ээжүүдийн ажиллах оролцоо нэмэгдэнэ“
“Хөлсөөр ажиллах гэрээнээс НДШ байхгүй болсноор оюутнууд, ахмадууд, хүүхдээ харж буй ээжүүдийн ажиллах оролцоо нэмэгдэнэ“
 
МАРГААШ: Улаанбаатарт 24 хэм дулаан, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт 24 хэм дулаан, багавтар үүлтэй
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!