Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: “Улсын зээлүүдийг төсвийн тооцоололд оруулж тооцохгүй“ гэдэг төслийг ЗГ биш гишүүд санаачлах нь Үндсэн хуулийн хулгай мөн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх анхдагч хуулийн төсөл олны анхаарлыг татаж, УИХ-ын гишүүд үүнийг ХУУЛИЙН ХУЛГАЙ мөн, биш гэж талцаад буй. Тухайлбал, өчигдөр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Бүх зүйлийг ХУУЛИЙН ХУЛГАЙ мэтээр ярьж болохгүй. ХУУЛИЙН ХУЛГАЙ ярьж буй хүмүүс өөрсдөө Монголын ирээдүйг хулгайлж байгаа" гэсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Бид улсын төсвийн төслийг УИХ-д зөвхөн Засгийн газар өргөн мэдүүлдэг Үндсэн хуультай. Тэр төсөв дотор багтсан улсын зээлүүдийг төсвийн тооцоололд оруулж тооцохгүй гэдэг төслийг Үндсэн хуульд буй Засгийн газар нь биш гишүүд санаачлах оролдлого бол яалт ч үгүй Үндсэн хуулийн хулгай мөн" гэж байр сууриа илэрхийлсэн байна.

Увс аймгийн Сагил сумын түүхт 100 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан 13.00 цагт эхэлнэ
Увс аймгийн Сагил сумын түүхт 100 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан 13.00 цагт эхэлнэ
 
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.