Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ: Өвөр Монголын асуудлаар 100 мянган санал цугларлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 17 секунд

Өвөр Монголд өрнөж буй соёлын усгалын талаарх гомдол АНУ-ын Цагаан ордны санал гомдлын систем болох www.petitions.whitehouse.gov сайтад 8 хоногийн өмнө үүссэн. 30 хоногийн хугацаанд уг сайтад тавигдсан асуудалд 100 мянган хүний санал авбал АНУ-ын Конгресс авч хэлэлцдэг журамтай. Тэгвэл босгыг өнөөдөр давлаа. Өөрөөр хэлбэл, эцсийн хугацаа болох 10 дугаар сарын 7-ноос өмнө санал дэмжигдсэн байна.

Гэвч санал босгоо давсан хэдий ч үргэлжлүүлэн өгөх боломж нээлттэй байгаа.

Хэдийгээр АНУ болон БНХАУ нь эдийн засаг, улс төрийн харилцаандаа хатуу бодлого баримталж эхэлсэн ч дээрх 100 мянган санал нь асуудалд байр сууриа илэрхийлэх хангалттай үндэслэл болно. Хонгконг дахь ардчилал ба хүний эрх, уйгаруудын асуудлаас гадна өвөр монголчуудын хэл соёлын эсрэг ноцтой бодлогыг АНУ төрийн түвшинд авч үзэхээр боллоо.

Дэвсгэр мэдээлэл:

“We the people” санал гомдлын систем 2011 онд анх нээгдэж, иргэн бүрийн өгсөн санал, гомдлын мөрөөр ажиллах бус үнэхээр олон нийтэд тулгамдсан асуудал мөн эсэхийг тодорхойлдог болжээ.

Анх уг системийн босго нь 5000 саналаар хэмжигддэг байсан бол одоо 30 хоногийн хугацаанд 100 мянгаас давсан тохиолдолд холбогдох байгууллагад уламжилдаг.

Заавар:

Та саналаа өгөх бол ЭНД дарж, нэвтэрч өгнө үү!

1. Линкээр орж Sign Now- дарна.

2. Хүснэгтэд Нэр, Овог, и-мэйл хаягаа оруулна.

3. Email Verification Required гэсэн үгтэй хуудас гарч ирнэ.

4. Өөрийн и-мэйл рүү орж Petition-с ирсэн имэйлийг нээнэ.

5. Confirm your signature by clicking here -гэдэг линк дээр дарна.

6. Эцэст нь “You’ve successfully signed the petition below. Your signature has been verified and counted” гэсэн ногоон бичигтэй хуудас гарч ирсэнээр таны санал баталгаажина.

Коронавирусний 311 тохиолдол бүртгэгдсэнээс 301 нь эдгэрчээ
Коронавирусний 311 тохиолдол бүртгэгдсэнээс 301 нь эдгэрчээ
 
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.