Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна. Уг уулзварын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд одоо байгаа дулааны шугамыг шилжүүлэх, өөрчлөх, авто зам доогуур орсон ус хангамж, ариутгах татуургын шугамыг хүчитгэж хамгаалах, холбооны болон цахилгааны худаг сувагчлалыг хамгаалах, шилжүүлэх, шинээр байгуулах, авто замын борооны ус зайлуулах шугамыг шинээр барих зэрэг инженерийн шугам сүлжээний ажлыг хийнэ.

Тодруулбал, дулааны шугамыг шилжүүлэх, өөрчлөх ажлыг өнгөрсөн сарын 21-ний өдөр эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дулааны худаг хоорондын сувагчлал, газар шороо, ухмалын ажил, худгийг төмөр бетоноор цутгаж байна.

СУРВАЛЖИЛГА: Уулан дээр амьдрах хүүхдүүд байранд амьдрахыг, томчууд нь Монголоос дүрвэхийг хүсэх болжээ
СУРВАЛЖИЛГА: Уулан дээр амьдрах хүүхдүүд байранд амьдрахыг, томчууд нь Монголоос дүрвэхийг хүсэх болжээ
 
367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээр баталлаа
367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээр баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.