Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний бичиг соёлынхоо төлөө соёлтой жагсаж, зөв эсэргүүцлээ илэрхийлье гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 27 секунд

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар айлчилж буй БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И-н өнөөдөр Улаанбаатарт ирэх юм. Түүний айлчлалын гол зорилго нь хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэх мөн хоёр орны дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалахад оршиж байгаа хэмээн ГХЯ-наас мэдээлсэн. 

Харин түүний айлчлалыг эсэргүүцэж зарим иргэд Монгол бичгээр бичсэн лоозон барьж төв талбайд жагсаж байна. Учир нь Өвөр Монголд Монгол хэл, бичгээр хичээл орохыг хориглосон байгаа. Ийм цаг үед Хятадын гадаад хэргийн сайд Монголд ирж, биднийг "аргадаж" ӨвөрМонголчуудын босоо бичгийг халах гэж байна хэмээн иргэд эсэргүүцэж байгаа аж. Жагсаалд оролцож байгаа иргэд энэ талаар дараах мэдээллийг өглөө.

“Энэ бол жагсаал биш. Бид сэтгэл зүрхээрээ нэгдэж, эх хэл, элэг нэгт ахан дүүсийнхээ төлөө энд цуглаад байна. Өв соёлоо, босоо монгол бичгээ хамгаалахын тулд өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсэн төдий. БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И-гийн  тухайд гэвэл манай улсын хилийн хоригийг үл тоон ирэх шаардлага яг юундаа байна. Бид буцалтгүй тусламж зээлээ одоо болимоор байна. Бидэнд газрын баялаг, мал гээд бүхий л зүйл бий. Буй бүхнээ үйлдвэрлээд өөрсдийгөө тэжээх боломжтой улс шүү дээ. Эрх баригчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн оронд урд хөршөөс бараа татаж, түүхий эдээ хямд гаргаж байгаа.

Тусгаар тогтносон бүрэн эрхт улсын ард түмэн өөрсдийн бичиг үсгийн талаар үзэл бодлоо илэрхийлэх нь зүйтэй хэмээн үзэж энэхүү жагсаалыг хийж байна.

Өнөө маргаашаа яая гэж байгаа монголчууд гадаадын соёлд хэт автах болжээ. Пэйсбүүкийн эх орончдыг худлаа дүр эсгэх хэрэггүй. Сумаа тавьчихаад нумаа нуух хэрэггүй. Хэлэх үгээ хэлэх газар нь хэл. Мөн соёлтой жагсаж, зөв эсэргүүцлээ илэрхийлэхийг уриалъя” гэв.

“AstraZeneca” компанийн вакцины туршилтыг зогсоожээ
“AstraZeneca” компанийн вакцины туршилтыг зогсоожээ
 
Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт 2025 онд аудит хийнэ
Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт 2025 онд аудит хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.