Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвөр Монголд дахин гурван сурагч амиа хорложээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

 

Өвөр монголчууд БНХАУ-ын засгийн газрын шийдвэр болох “Хоёрдугаар түвшний хос хэлний боловсрол”-ыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсээр байгаа.  Иргэдийн эсэргүүцэл улам хурцдаж нийт зургаан хүн эх хэлнийхээ төлөө амиа золиосолжээ. Тодруулбал, Алшаа аймгийн зүүн хошууны монгол сургуулийн багш Сурмаа, Эрээн хотын Монгол сургуулийн захирал, мөн дөрвөн сурагч эх хэлнийхээ төлөө амиа хорлосон гэх мэдээлэл байна. 

Өнөөдрийн байдлаар Өвөр Монголд байдал ямар байгаа талаар эх сурвалж хэлэхдээ:

“Ойрын өдрүүдэд мэдээлэл маш их хаалттай байгаа. Өнгөрсөн долоо хоногт сургуулийн насны гурван хүүхэд өндрөөс харайж амиа хорлосон. Нэг нь хөлөн буйрын эвэнк хошууны 17 настай хүүхэд байсан. Цагдаагийн газраас гаргасан албан мэдээнд “Ангийн хүүхэдтэйгээ муудалцаад амиа хорлосон” гэсэн тайлбар өгсөн.

Малчдыг сүрдүүлж, албан хаагчдыг ажлаас чөлөөлсөөр байна. “Wechat”-д хос хэлний боловсролыг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг түр саатуулсан байгаа” гэлээ.  

Д.Урианхай: Монгол бичиг бол дэлхийн бичиг үсгийн соёлын салшгүй түүхэн хэсэг
Д.Урианхай: Монгол бичиг бол дэлхийн бичиг үсгийн соёлын салшгүй түүхэн хэсэг
 
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.