Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Будапешт хотод метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцаж, хамтарч ажиллахаар тохиролцжээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 42 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Унгарын нийслэл Будапешт хотод ажиллаж байна. Будапешт хот Дунай мөрний эрэгт байрладаг тул ус хуримтлуулах, үерийн усны менежментийн туршлага сайтай бөгөөд усны барилга байгууламжийн мэргэжилтнүүд нь чадварлаг аж.

Тиймээс Будапешт хотын усны салбарын инженер, техникүүдийн ажилтнуудыг Улаанбаатар хотод урьж, ажиллуулахаар болжээ.

Түүнчлэн тус хотын нийтийн тээврийн менежмент европод гайхагддаг гэнэ. Энэ чиглэлээр тэр дундаа метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцах, хамтарч ажиллахаар тохиролцсон байна.

Б.Энхбаяр: “Улсын зээлүүдийг төсвийн тооцоололд оруулж тооцохгүй“ гэдэг төслийг ЗГ биш гишүүд санаачлах нь Үндсэн хуулийн хулгай мөн
Б.Энхбаяр: “Улсын зээлүүдийг төсвийн тооцоололд оруулж тооцохгүй“ гэдэг төслийг ЗГ биш гишүүд санаачлах нь Үндсэн хуулийн хулгай мөн
 
Баяр наадмаар уралдах хурдан морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа
Баяр наадмаар уралдах хурдан морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.