Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэргүүн хамба Д.Жавзандорж шинээр сонгогдсон Католик шашны тэргүүн XIV Лео-д баяр хүргэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Тэргүүн хамба Д.Жавзандорж шинээр сонгогдсон Католик шашны тэргүүн XIV Лео-д баяр хүргэжээ. Тэрбээр,

"Дээрхийн гэгээнтэн Гэгээн ширээт улсын тэргүүн, Католик шашны тэргүүн XIV Лео танаа,

Монголын Бурханы шашинтны Төв -Гандантэгчэнлин хийд болон хувиасаа Таныг Гэгээн ширээт улсын Тэргүүн, Ромын Католик шашны Тэргүүнээр сонгогдсонд чин сэтгэлийн халуун баяр хүргэн мэндчилж байна.

Гэгээн ширээт улсын зүгээс шашин хоорондын харилцан ойлголцол, ёс суртахууны үнэт зүйлс, хүн төрөлхтний эв нэгдлийг дэмждэгт Бурханы шашны лам хуврагууд бид чин сэтгэлээсээ талархдаг билээ.

Таны үйл хэрэг даян дэлхийг амар амгаланд хөтөлж, хүн төрөлхтөнд асрал энэрлийн сэтгэлийг түгээх болтугай.

Тэргүүн их хамба лам, хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж" гэжээ.

Сонгинохайрхан дүүрэгт “Байгалиа хамгаалъя“ хэлэлцүүлэг боллоо
Сонгинохайрхан дүүрэгт “Байгалиа хамгаалъя“ хэлэлцүүлэг боллоо
 
Н.Учрал: Х.Баттулга гишүүн хүртэл өнөөдөр чуулгандаа ирсэн байна
Н.Учрал: Х.Баттулга гишүүн хүртэл өнөөдөр чуулгандаа ирсэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.