Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Ерөнхийлөгч байсан хүн УИХ-ын гишүүн болно гээд явж байгаа нь хулгайгаасаа болж шоронд орохгүйн тулд хуулийн хамгаалалт хүсэж яваа хэрэг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 49 секунд

ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд сонгуулийн бүсчилсэн тойрог болон, намын жагсаалтын нэр дэвшилттэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тодруулбал, МАН болон АН-ын нэр дэвшигчдээ тодруулсан байдлыг уялдуулан улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг тойргуудад мандат олгож нэр дэвшүүлж буй асуудалд тэрбээр шүүмжлэлтэй хандсан юм.

Ингэхдээ "Популист улстөрчдийн гай зовлонг бид 30 жил харлаа. Оронд нь төмөр замаа ч тавьж чадсангүй. Цахилгаан станц ч байхгүй. Бүгд л ядуу, битүү хулгайдаа баригдчихаад өнөөдөр хоёр сонсгол хийгээд л явж байна шүү дээ. Тийм юм бол Монгол Улс ялах нь чухал юм уу, манай нам ялах нь чухал юм уу гэдгийг нийгмээрээ ялгаж салгах цаг нь болсон.

Тодруулж хэлбэл, Ерөнхийлөгч байсан хүн одоо УИХ-ын гишүүн болно гээд явж байна. Нэг л шалтгаан байгаа. Маш их хулгай хийчихсэн учраас шоронд орохгүй байхын тулд тэр хүн хуулийн хамгаалалтад орно гэдэг зүйл л явж байна. Ардчилсан намд хэлэхэд янз бүрийн хүн цуглуулж дэвшүүлээд ялна гэж хараад байна. Эхлээд институт болж төлөвших хэрэгтэй гэж хэлмээр байна. Эх орны эрх ашиг цухал юм бол өөдгүй "популистууд" болсон ах нараасаа сал л гэж хэлье" гэв.

А.Ананд: Монголчуудаасаа уучлалт хүсье. Хэсэгхэн зуурын уураа барьж чадаагүй дээ маш их харамсаж байна
А.Ананд: Монголчуудаасаа уучлалт хүсье. Хэсэгхэн зуурын уураа барьж чадаагүй дээ маш их харамсаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд