Өнгөрөгч онд Говь-Алтай аймагт гэр бүл төлөвлөөгүй залуусыг хооронд нь танилцуулах зорилготой "Алтайн залуус-2022" уулзалт зохион байгуулагдаж байсан. Тэгвэл энэ жил тус аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар “ЖАНГАР ФЕСТИВАЛЬ 3 ЖИЛ- ДӨРГӨНИЙ ЭРЭГ ДЭЭРХ 247” чуулга уулзалтыг “ДӨРГӨН ХАТАН” нуурын эрэг дээр зохион байгуулахаар болжээ. Тус чуулга уулзалт ирэх сарын 24-нөөс эхэлж 7 хоногийн турш зохион байгуулагдах аж. Өнгөрсөн онд болсон эл уулзалтад 18 сум, 2 тосгоноос нийт 700 гаруй залуус оролцож байв.