Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр болох үйл явдлууд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

МУИС-ийн нэгдүгээр байрны 320 тоотод

09:00 цагт "Brain drain to brain gain" хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Гадаадад ажиллаж байгаа монгол иргэдийн 70 гаруй хувь нь магистр, докторын зэрэгтэй байна. Энэ нөхцөл байдалд дүгнэлт хийн цаашид шийдвэрлэх арга замыг тодорхойлохоор зөвлөлдөнө

Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-т

09:30 цагт ЖАЙКА-гаас зудын гамшиг, хүндрэлээс үүдэлтэй малын сэг зэмийг устгах, ариутгах үйл ажиллагаанд шаардлагатай бодис, барааг ОБЕГ-т хүлээлгэн өгнө.

“UG arena” цогцолборт

10:00 цагт Олон улсын сувилагчдын өдөрт зориулсан “Сувилагч танаараа бахархъя" арга хэмжээг зохион байгуулна. Хот, хөдөөгийн сувилахуйн мэргэжилтнүүдийн төлөөлөл 2,600 хүн оролцоно.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ дахь АН, МАН-ын бүлгийн хуралдаан болно.

Үндэсний мэдээллийн төвд

12:00 цагт Барилга барих чадваргүй "Монтай бүрд" ХХК-д зөвшөөрөл олгосон нэр бүхий улс төрчид болон тус компанийн захирлууд болох н.Баттүшиг, н.Энхтайван нарт хариуцлага тооцуулахаар хохирогчид шаардлага хүргүүлнэ.

Одоогоор орох оронгүй туйлдаа хүрсэн байр захиалагч иргэд өлсгөлөн зарлаад 14 хонож, биеийн байдал нь муудаж маш хүнд байдалтай байна.

Улаанбаатар их сургуулийн "В" байранд

14:00 цагт "Монгол гэр бүлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хувьсал өөрчлөлтийн шалтгаан" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна.

Төрийн ордонд

14:00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

ЗӨСҮТ: Зургаан нуур, усны орчимд 12 зүйлийн 1015 шувуу тоологдож, 41 хувь нь шувууны томуу өвчинд мэдрэг байна
ЗӨСҮТ: Зургаан нуур, усны орчимд 12 зүйлийн 1015 шувуу тоологдож, 41 хувь нь шувууны томуу өвчинд мэдрэг байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.