Өнөөдөр буюу наймдугаар сарын 25-нд болох үйл явдлыг танилцуулж байна.
8.30 цагт: Монголын Залуучуудын Эвсэл (МЗЭ)-ээс “Хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход залуусын бүтээлч хамтын оролцоо” залуучуудын хөгжлийн үндэсний есдүгээр чуулганыг Төрийн ордонд зохион байгуулна.
9.00 цагт: “Төв Ази ба Монголын чулуун зэвсгийн үе: судалгаа, дурсгалын хадгалалт, хамгаалалт” олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” музейд эхэлнэ. Утас: 99717977
9.00 цагт: Шинээр баталсан Боловсролын багц хууль, эрх зүйн орчинд анхны хичээлийн жилийг эхлүүлэх гэж байгаа учир салбарын удирдлагууд UG ARENA цогцолборт олон нийтэд мэдээлэл хүргэнэ.
11.00 цагт: "Акуа гарден" хорооллыг нураах захирамж гарсантай холбогдуулан M&G компанийн захирал А.Амарбаясгалан Зууны мэдээ сонины "Үндэсний мэдээллийн төв"-д хэвлэлийн хурал хийнэ.
14.30 цагт: XБНГУ-ын Конрад Аденауэр Сан Монгол Улсад суурин төлөөлөгчийн газраа байгуулж, үйл ажиллагаа явуулж эxэлсний 30 жилийн ойг тоxиолдуулан ”Монголын ардчилал: Өчигдөр & Өнөөдөр” VII чуулганыг Шангри-Ла зочид буудалд зохион байгуулна
-Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдын цахим бүртгэл хаагдана
-“Солонгосын соёлын өдрүүд-2023” үйл ажиллагааг энэ сарын 25-27-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулна
-"FOTCIENCIA" буюу шинжлэх ухааны сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн “Норфэй арт” галерейд 9 дүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ.