“Ачит Ихт“ ХХК 2018-2023 онд 94,897 тонн катодын зэсийг 1.6 ИХ НАЯД төгрөгөөр борлуулжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 0 секунд

Сүүлийн өдрүүдэд "Ачит Ихт" ХХК болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байна. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас "Ачит Ихт" ХХК-д мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. Ингэхдээ өчигдөр тус компанийн хувьцаа эзэмшигч, ЕТГ-ын дарга асан П.Цагаан, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын “Цагалбарын дансанд байгаа 13 сая төгрөгийг сонгуульд ашиглахаар цэвэрхэн хөдөлгөмөөр байна“ гэж П.Цагаан руу бичсэн VIBER чатыг дэлгэсэн байдаг.

"Ачит Ихт" ХХК нь 2013 онд Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн овоолгыг ашиглан жилд 10 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх экспортын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх гэрээ байгуулж байжээ. Тухайн үед "Ачит Ихт" ХХК-ийн хувь хөрөнгийн 34 хувийг эзэмшихээр гэрээ байгуулсан аж. Улмаар 2015 онд гэрээнд өөрчлөлт орж, тус овоолгыг 100 хувь "Ачит Ихт" ХХК эзэмшихээр болсон. Тэгвэл тус компани 2018-2023 онд 94,897 тонн катодын зэсийг 1.6 их наяд төгрөгөөр худалдан борлуулсан байна.

Ташрамд дурьдахад, энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар "Ачит Ихт" ХХК-ийн 34 хувийг төрд буцаан авах, 2015 онд "Үйлдвэрт ашиггүй тул эзэмшлээсээ татгалзах нь зүйтэй" гэх дүгнэлт гаргасан Ажлын хэсгийн албан тушаалтнуудыг шалгах, алдагдсан боломжийг сүүлийн 8 жилийн хугацаагаар тооцож нөхөн төлүүлэх шийдвэрүүдийг гаргасан. Тэгвэл 2015 онд өөрчлөлт орсон гэрээнд катодын зэсийн борлуулалтын орлогоос Эрдэнэт үйлдвэрт 2018 оноос эхлэн 2034 оныг дуустал хугацаанд 2,0 хувийн ашиглалтын төлбөр төлнө хэмээн тусгаж байжээ.

Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтээ СЕХ-нд хүргүүлжээ
Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтээ СЕХ-нд хүргүүлжээ
 
Улсын Хүүхэлдэйн театрт Пиноккио хүү мэндэллээ
Улсын Хүүхэлдэйн театрт Пиноккио хүү мэндэллээ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!