Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭТТ: Он гарснаас хойш 17 удаагийн арилжаагаар 7,065.6 мянган тонн нүүрсийг биржээр борлуулав

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 44 секунд

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 125 багц буюу 800 мянган тонн хатуу коксжих нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжжээ.

Арилжаанд 9 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 135.4 ам.доллароос эхлэн дуудаж, 160.9 ам.долларт хэлцэл хийгдлээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 17 удаагийн арилжаа амжилттай зохион байгуулж, 855.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 7,065.6 мянган тонн нүүрсийг биржээр борлуулав гэж Эрдэнэс Тавантолгой ХК-иас мэдээллээ.

ҮЙЛ ЯВДАЛ: Зайсангийн нэг чигийн урсгалыг эсэргүүцэж мэдээлэл хийнэ
ҮЙЛ ЯВДАЛ: Зайсангийн нэг чигийн урсгалыг эсэргүүцэж мэдээлэл хийнэ
 
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид  цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд  ТЭРБУМТАН  болох боломжгүй
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд ТЭРБУМТАН болох боломжгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.