Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Зайсангийн нэг чигийн урсгалыг эсэргүүцэж мэдээлэл хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 6 секунд

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны баасан гарагт болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

Төрийн ордонд,

  • 09.00 цагт: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт үргэлжилнэ.
  • 10.00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.

Улаанбаатар” зочид буудалд,

  • 09.00 цагт: Бэлтгэл хурандаа Д.Дэнсмаа агсны нэрэмжит “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл ба эмэгтэйчүүд” эрдэм шинжилгээний хурал болно. Энэ үеэр Эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж буй бүсгүйчүүдийн гар урлалын үзэсгэлэнг дэлгэнэ. Утас: 9888-7000.

“Корпорэйт конвеншн” төвд,

  • 09.00-15.00 цагт: Монгол Улсад Ус цаг уурын алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээ болно. "Ус цаг уур, орчны судалгаа-суперкомпьютер” эрдэм шинжилгээний хурал, 100 жилийн ойн баярын хурал болно. Утас: 9090-5567.

“Холидэй Инн” зочид буудалд,

  • 10.00 цагт: Нийгмийн даатгалын удирдах ажилтны зөвлөгөөн үргэлжилж байна.

“Новотел” зочид буудалд,

  • 10.00 цагт: “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийн нээлт болно. Утас: 9139-9149.

МОНЦАМЭ мэдээллийн төвд,

  • 10.00-11.00 цагт: Соёлын яам, Монголын Урчуудын Эвлэлийн хамтран зохион байгуулдаг “ULAANBAATAR ARTWEEK 2024”-ийн талаар мэдээлэх хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 11327474, 9924-1885.

“Чингис хаан” Үндэсний музейд

  • 11.00 цагт: ШУА-ийн Археологийн хүрээлэн, Олон улсын Түрэг академийн хамтарсан судалгааны багийн илрүүлсэн гэрэлт хөшөөний нээлтийн талаар хэвлэлийн хурал хийнэ.

“ЗМ”-ний мэдээллийн төвд,

  • 11.00 цагт: Иргэдийн төлөөллөөс Зайсангийн нэг чигийн урсгалыг эсэргүүцэж буй талаар мэдээлэл хийнэ.
  • 11.30 цагт: Оюуны өмчийг хамгаалж, үр шимийг хүртэх соёлын экспорт хийхэд туслах үйл ажиллагаа эхэлж буй талаар оюуны өмчийн зуучлалын “Art Exchange Hub” компани, хуульч Э.Болорчулуун, хөгжмийн зохиолч Д.Өлзий-Орших /Өөжгий/, СГЗ шог зураач С.Цогтбаяр, УГЗ хөгжмийн зохиолч Б.Долгион нар мэдээлнэ. Утас: 8011-0615.
  • 12.00 цагт: Монголын зээлтэй иргэдийн холбооноос Ипотекийн зээлийн шимтгэл 1 хувийг авах ёсгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан байтал банкууд хэрэгжүүлэхгүй байгаа талаар мэдээлэл өгнө.

СЕХ-нд,

  • 14.00-17.00 цагт: Монголын Хуульчдын холбоо, СЕХ, Монголын Өмгөөлөгчдийн холбоо хамтран “УИХ-ын сонгуулийн эрх зүйн орчин, хууль хэрэглээ” сэдэвт сургалт зохион байгуулна.

АТГ-ын гадна,

  • 17.00 цагт: иргэдийн төлөөллөөс "Рио тинто” компаниас авлига авсан байж болзошгүй УИХ-ын 21 гишүүнийг шалгуулах өргөдлийг"-иргэд хүлээлгэн өгөх талаар хэвлэлийн хурал хийнэ.

-УБТЗ ХНН-ийн 75 жилийн ойн нэрэмжит инновацын өдөрлөг болно.

ЧУУЛГАН: Төсвийн тогтвортой байдлын тухай болон Ирээдүйн өв сангийн хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно
ЧУУЛГАН: Төсвийн тогтвортой байдлын тухай болон Ирээдүйн өв сангийн хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно
 
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.