Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зам тээврийн ослын улмаас 1 иргэн автомашины эд ангид хавчуулагдаж, 7-38 насны 4 хүн гэмтжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Богдхан уулын “Бага Тэнгэрийн-Ам”, Дүнжингаравын гудамжны автозам Бага оврын ачааны автомашин, суудлын автомашинтай мөргөлдөж, ачааны автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан байна.

Энэ тухай дуудлага мэдээлэл дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 16:59 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын “Kia Bongo-3” загварын ачааны автомашин, иргэн Б-ийн “Mercedes Benz G500” загварын суудлын автомашинтай мөргөлдөж иргэн Ц /39 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нарт хүлээлгэн өгсөн. Иргэн Б-ийн суудлын автомашинд зорчиж явсан иргэн Б /28 настай, эрэгтэй/, М /26 настай, эрэгтэй/, Ө /38 настай, эмэгтэй/, /7 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэж өгсөн.

Эм, эмнэлгийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлнэ
Эм, эмнэлгийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлнэ
 
Визний хугацаагаа хэтрүүлж 2024 оноос хойш хууль бусаар оршин сууж байсан Гана улсын иргэнийг албадан гаргажээ
Визний хугацаагаа хэтрүүлж 2024 оноос хойш хууль бусаар оршин сууж байсан Гана улсын иргэнийг албадан гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.