Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУДАЛГАА: Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт төрийн өмчийн сургуулиудын орчинд илүү үйлдэгдэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 29 секунд

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд Ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа ялгаварлан гадуурхалт, дарамт шахалт, үе тэнгийн дээрэлхэлтийн талаар судалж дүгнэлт гаргасан байна.

ЕБС-д суралцаж буй суралцагч сурч боловсрох явцдаа үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхтэй. Энэ эрхийг хэрэгжүүлэх нэг алхам нь сургуулийн дотоод журам, хэм хэмжээнд ялгаварлан гадуурхалтын талаар тодорхой тусгах шаардлагатай хэмээн үзжээ.

Учир нь 2022 онд төрийн өмчийн ЕБС-ийн орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 108 байсан бол 2023 онд 115 болж нэмэгдэж, зөрчлийн шинжтэй хэрэг 2022 онд 92 үйлдэгдсэнээс 2023 онд 80 тохиолдол болж буурчээ.

Судалгаагаар үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхах гэмт хэргийн дийлэнх нь төрийн өмчийн ЕБС-ийн орчинд гарсан аж.

Боловсролын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6 дахь заалтад суралцагч “бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ялгаварлан гадуурхах, дарамтлах, доромжлох, нэр төр, алдар хүндийг нь гутаах үйлдэл гаргахгүй байх” үүрэгтэй, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд аливаа хэлбэрийн хүчирхийлэл, дээрэлхэлт, дарамт, ялгаварлан гадуурхалтаас ангид, ээлтэй, аюулгүй, хамгаалагдсан орчинд суралцах” эрхтэй, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.5 дахь заалтад сургууль, цэцэрлэгийн зөвлөл “цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны орчинд аливаа дарамт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлэх, хүүхэд хамгааллын хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, тайланг хэлэлцэх” үүрэгтэй гэж заасан байдаг ч биелэлт хангалтгүй байгааг судалгааны дүн харуулжээ.

12 дугаар сургууль гурван жилийн дараа үүдээ нээлээ
12 дугаар сургууль гурван жилийн дараа үүдээ нээлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.