
Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр байгуулагдсан дэд ажлын хэсгийн хурал өнөөдөр /2026-05-25/ болж, ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтнуудын төлөөллүүд оролцлоо.
Хурлын үеэр сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийн нөхцөл байдал, шалтгаан, хүүхдийн сэтгэл зүй, хөгжилд үзүүлэх нөлөө болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Түүнчлэн үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхдийг хамгаалах механизм, эрт илрүүлэлт, сэтгэлзүйн зөвлөгөө, нууцлал, хариу үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах шаардлагатайг онцоллоо.
Мөн хүүхэд, эцэг эх, багш нарт чиглэсэн соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, харилцааны зөв дадал, цахим орчны ёс зүй, хүний эрх, ялгаатай байдлыг хүндэтгэх ойлголтыг хичээлийн хөтөлбөр, сургалтын агуулгад үе шаттай тусгах, сургуулийн орчинд урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх талаар санал солилцов.
Түүнчлэн үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон улсад хэрэгжүүлж буй сайн туршлага, хүүхдийн аюулгүй, эерэг орчныг бүрдүүлэх арга механизмыг нутагшуулах боломжийг хэлэлцлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!