“Алтаргана-2024” их наадам Булган аймагт зохион байгуулагдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Буриад түмний соёлын өв уламжлал, зан заншлыг хадгалж, өвлүүлэн уламжлуулах “Алтаргана-2024” их наадмыг ирэх долоодугаар сарын 26-28-нд Булган аймагт зохион байгуулна. Наадамд дэлхий даяар тархан суурьшиж буй 50 мянга гаруй буриад хүн хүрэлцэн ирнэ гэж төлөвлөж байна.

Алтаргана наадмыг анх Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд буриад дууны уралдаан нэртэй эхлүүлснээс хойш өдгөө олон улсыг хамарсан буриад ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болгон 15 дахь удаагаа зохион байгуулна.

Эхний жилүүдэд Хэнтий, Дорнод аймгийн буриадууд амьдардаг сумдын хэмжээнд уламжлалт дуу хуур, бүжиг наадмаа сурталчилсан шинжтэй наадам болж байсан ч жилээс жилд өргөжин, дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй буриад зон оролцох болжээ.

Б.Энхбаяр: “Хууль зүйн сайдаас захиалсан“ гэж тодорхой хэрэг дээр ШАНТААЖ хийсэн асуудлыг шалгаж байна
Б.Энхбаяр: “Хууль зүйн сайдаас захиалсан“ гэж тодорхой хэрэг дээр ШАНТААЖ хийсэн асуудлыг шалгаж байна
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!