Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДАРХАН: Галт тэрэгтэй мөргөлдсөн жолоочийн хажууд сууж явсан эмэгтэй нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

"Дархан-2" өртөө-Шарын гол хоорондын замын 11 км-ын 5 зуутад байрлах автозамын гарамд өчигдөр /2024.04.14/ 21:11 цагт 3501-р галт тэрэгний урдуур Субару маркын суудлын автомашин орж осолдсон харамсалтай хэрэг гарсан. Галт тэрэгтэй мөргөлдсөн жолооч, хажууд нь сууж явсан эмэгтэй сэхээнд эмчлүүлж байсан юм.

Тэгвэл эмчлүүлж байсан эмэгтэй өнөөдөр 15:00 цагийн орчимд шархаа даалгүй нас баржээ. Талийгаач 40 настай байсан бөгөөд олон эрхтний маш хүнд хавсарсан гэмтэлтэй гэх оношоор эмчлүүлж байжээ.

Машины арын суудалд хамт явсан бага насны хоёр охины биеийн байдал харьцангуй хэвийн байгаа аж.

“Шар гэгээ“ УСК “Бээжингийн кино маркет“-ын үзвэрээр сонгогдож, тус улсад гарахаар болжээ
“Шар гэгээ“ УСК “Бээжингийн кино маркет“-ын үзвэрээр сонгогдож, тус улсад гарахаар болжээ
 
ЭЕРЭГ: 24 сум бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн МАШИНТАЙ БОЛЛОО
ЭЕРЭГ: 24 сум бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн МАШИНТАЙ БОЛЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.