Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ашигт малтмалын лицензийн асуудлаарх Түр хорооны даргаар Ц.Цэрэнпунцагийг томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

УИХ-ын 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хороо өнөөдөр (2024.04.15) гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн “Түр хорооны бүрэлдэхүүн” хэмээх 34 дүгээр зүйлийн 34.4-т “Улсын Их Хурлын гишүүний өмнөх, эсхүл одоогийн үйл ажиллагаа нь тусгай шалгах тухайн асуудалтай холбоотой бол уг гишүүнийг түр хорооны бүрэлдэхүүнд оруулахыг хориглоно” хэмээн заасан байдаг бөгөөд энэ дагуу өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүд хянан шалгах түр хорооны шалгалтын сэдэв, хүрээ хязгаарт хамаарах үйл ажиллагаа эрхэлдэг эсэх, ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ мэдүүлээ. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Ц.Сандаг-Очир, Ц.Цэрэнпунцаг нар ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн тул хуралдаан үргэлжлэв.

Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагийг нэр дэвшүүлэх саналаа Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Тус саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн санал нэгтэйгээр дэмжснээр холбогдох тогтоол батлагдав.

Улмаар хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг ажиллахаар боллоо.

БАЙНГЫН ХОРОО: Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ
БАЙНГЫН ХОРОО: Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ
 
Ж.Баярмаа: Өнгөрсөн 9 жилийн хугацаанд 12.3 мянган мегаватт цахилгаан дулааны станц барих хэмжээний мөнгийг алдсан байна
Ж.Баярмаа: Өнгөрсөн 9 жилийн хугацаанд 12.3 мянган мегаватт цахилгаан дулааны станц барих хэмжээний мөнгийг алдсан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.