Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОХИРОГЧ хүүгийн ААВ: Б.Амарсайхаан, чи эр хүн шиг ирж биднээс уучлалт гуй, хариуцлагаа хүлээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 23 секунд

Image

Зодооны хэрэгт холбогдож, эрэн сурвалжлагдаж буй “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан өчигдөр Монголд ирэх ёстой байсан. Тодруулбал, тэрбээр зодооны хэрэгт холбогдсоныхоо дараахан буюу энэ сарын 20-нд буюу өнгөрсөн ням гарагт хилээр гарч явсан байдаг. Ингэхдээ хуулийнханд "Найз охины бие гэнэт муудсан. Зайлшгүй очих шаардлагатай байна. Энэ сарын 27-нд буцаж ирнэ" гэж хэлээд хил давж явсан юм.

Харин иргэдийн зүгээс хэрэгт холбогдчихоод хил давж явсанд ихэд бухимдалтай хандаж байгаа аж. Гэвч эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр хэлсэн хугацаандаа буюу өчигдөр Монголд ирээгүй байна гэх мэдээллийг өгч байна.

Тэгвэл хохирогчийн хүүгийн аав Д.Дашзэвэг цахим хуудастаа "Өнөөдөр 7 сарын 28 ны өдөр. Амарсайхаан чи эр хүн шиг ирж биднээс уучлалт гуй, хариуцлагаа хүлээ. Зугтлаа гээд би чамайг мартахгүй, зогсохгүй, цөхрөхгүй шүү.

Ирэхгүй байсаар байгаад бүх хэрэг нь замхраад АМАРСАЙХАНДАА жаргажээ гэдэг үлгэрийг чамд хэн ч зохиож өгөхгүй шүү" хэмээжээ.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.