Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: “Яагаад сонсголд дуудагдсан юм бол“ гээд гайхаж байсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Эмийн үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол "Хөнгөлөлттэй эмийн зохицуулалт" сэдвээр үргэлжилж байна. Сонсголд ЭЗХ-ийн сайд, 2020 оны ЭМДҮЗ-ийн гишүүн Ч.Хүрэлбаатар гэрчээр оролцож буй юм. Тэрбээр,

""Яагаад сонсголд дуудагдсан юм бол" гээд хувьдаа гайхаж байсан. Гүйцэтгэлээр санхүүждэг тогтолцоо руу шижлсэн нь зөв зүйл болсон гэж боддог. Аптекууд хөнгөлөлттэй эмийг нь олгох гээд санхүүжилт нь дууссан шалтгаанаар баахан оочертой, бухимдалтай цаг үе саяхан санагдаж байна. Одоо манайхан бүгд мартсан байх шиг байна.

Хөнгөлөлттэй эм зарах аптекуудыг тодорхой хэмжээний эрх мэдэлтнүүд зааж өгдөг тогтолцоо байсан юм. Эрх мэдэлтнүүдийн зааж өгсөн аптект хүмүүс дугаарлаж, эмээ авдаг байлаа" гэв.

Сүмд хоёр настай хүүхэд явж байна. Шашны хар ХАЙРЦАГ хаана байна
Сүмд хоёр настай хүүхэд явж байна. Шашны хар ХАЙРЦАГ хаана байна
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.