Г.Занданшатар: Багш, боловсролын байгууллагын удирдлагын томилгоог улс төрөөс ангид байлгах асуудлыг багц хуульд тусгасан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 7 секунд

Монгол Улсын багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанаас гарсан саналыг нэгтгэн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар нэгдсэн хуралдаанд оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ "Шинээр батлан мөрдүүлж буй Боловсролын багц хууль нь монгол хүний сурч, боловсрох үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх чиглэлд бодитой дэвшил гаргана гэж үзэж байгаагаа онцлоод, ялгаатай хэрэгцээ, орон зай, байршлаасаа үл хамаарч хүн бүрд сурч, хөгжих тэгш эрх, боломжийг бүрдүүлэх талаар хуульд тусгасан зохицуулалтуудыг танилцуулсан юм.

Тэрбээр, багш, боловсролын байгууллагын удирдлагын томилгоог улс төрөөс ангид байлгах асуудлыг багц хуулиар шийдэж, мэргэжлийн сонгон шалгаруулалтын зарчим үйлчилж байхаар өөрчилсөн гээд, хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын захын дүүргүүдэд багшийн хомсдол нүүрлэж, тогтвортой ажиллах багш цөөрчээ. Энэ нь багш нарын нийгмийн хамгаалал, цалин хөлс бага байгаатай холбоотой. Одоо үүнийг засаж залруулах ёстой. Тиймээс багшийн нийгмийн баталгааг сайжруулж, ажилласан хугацаанаас нь хамааруулан нэмэгдэл тэтгэмж олгохоор хуульд заасан" гэлээ.

Мөн боловсролын салбарт Үндэсний баялгийн сангийн хуримтлал хуваарилагдах ёстой гэж үзэж байгаагаа дурдаад, тухайлбал, ЭЕШ-д 700-гаас дээш оноо авсан сурагчийг тэтгэлэгт хамруулах, багшийн хөгжлийг дэмжих, туслах багшийг багш болгох, магистр, докторт сурах багшид зээл олгох зэрэг олон боломж бийг нэрлэв.

Дэлхий дахин өнөөдөр боловсролын өөрчлөлт шинэчлэл, хувиргалт, шилжилтийн тухай ярьж байгааг Улсын Их Хурлын дарга чухалчилж, энэхүү шинэчлэлт өөрчлөлтийн чиг хандлага нь, нэгдүгээрт, тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролын боломжийг бий болгох, хоёрдугаарт, салбарын хөгжлийн алсын хараатай, ирээдүйд чиглэсэн урт хугацааны бодлого, стратегийг тогтвортой, үр дүнтэй хэрэгжүүлэх, гуравдугаарт, багшийн үйл ажиллагааг шинэ эрин зууны мэдлэг, мэдээлэл, технологийн дэвшил, инновацын шаардлагад нийцүүлэхийг зүй ёсоор шаардаж байна гэсэн юм.

Эдүгээ багшийн хөдөлмөрийг эрс өөрчилж байгаа технологийн дор хаяж хоёр томоохон нээлт бий болсныг тэрбээр хэлсэн үгэндээ онцолж, “Нейросайнс” буюу тархи судлалын мэдлэгийг багш нар эзэмшсэнээр сурах үйл ажиллагааг хөнгөвчлөх, үр өгөөжтэй болгох боломж бүрдэж байгааг болон “AI” буюу хиймэл оюун ухааны тусламжтайгаар их өгөгдөлд хуримтлагдсан мэдлэгийн сангаас зөв, цэгцтэй, онолын боловсруулалт хийж, олон талаас нь авч үзсэн мэдээллийг асар хурдтайгаар шүүрдэн авах боломжтой болж байгааг дурдав.

Б.Чойжилсүрэн: Энэ өвлийг иргэдийн тогийг тасалж л давлаа
Б.Чойжилсүрэн: Энэ өвлийг иргэдийн тогийг тасалж л давлаа
 
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!