МАН-ын бага хурал өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-ны 11 цагт хуралдаж байна. Энэхүү хурлаар дараах 3 асуудлыг хэлэлцэж буй.
Үүнд:
-Сонгуульд оролцох эсэх
- Нэр дэвшүүлэх журам
- Мөрийн хөтөлбөрийн талаар хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс тодруулга мэдээлэл авлаа. Тэрбээр "МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан асуудлууд ихэнх нь хэрэгжсэн гэж бодож байна. Энэ хугацаанд урд өмнө нь тулгамдаж байгаагүй цар тахалтай жил байлаа. Мөн байгал цаг уурын давагдашгүй хүчин зүйл гэх мэт асуудал нүүрлэсэн. Бидний орон нутагт хийх ёстой ажлууд 96,7 хувьтай биелсэн" гэв.