Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Ганбаатар: Нүүрстэй адил зэсийн арилжааг ил тод болгоно

Ангилал
Эдийн засаг Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 28 секунд

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй "“Зэсийн баяжмалыг биржээр арилжаалах нь” хэлэлцүүлэг "Туушин" зочид буудалд үргэлжилж байна. Гадаад, дотоодын 200 гаруй төлөөлөгч оролцож буй энэ хэлэлцүүлгийн үеэр зэсийн баяжмалыг экспортлохтой холбогдуулан Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Нүүрсний экспортын хэмжээ 30 сая тонноос 70 сая тонн болж өссөн нь худалдан авагч талд бүх зүйл ойлгомжтой.

Хэн нэгэн танил тал, даргаар дамжихгүй. Тогтолцоо нь өөр болохоор худалдан авагч ойлгохгүй буцаж байна. Замбараагүй байдал асуудлыг бүрхэг болгож байгаа. Иймээс зэсийг нүүрстэй адил ойлгомжтой зарчим баримтална.

Бид Монгол Улсад орж ирэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой. Ер нь зэс худалдан авах сонирхол маш их байна. Гэхдээ “Эрдэнэт” ТӨҮГ нь урт хугацааны гэрээ байгуулсан. Иймээс эхний ээлжид “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалын 5-10 хувийг арилжаалах боломжтой. Ирэх жил 30 хувь болж нэмэгдүүлнэ. Нүүрстэй адилхан гэсэн үг. Цаашид 2025 оноос Оюутолгойн зэсийн баяжмалын тодорхой хувийг биржээр зарна.

2023 онд төсөв ашигтай гарсан нь нүүрс ил тод болсонтой холбоотой. 80 ам.доллараар зарж байсан нүүрсийг 13 хувийн хямдралтай зардаг тухай хэлэлцүүлгээс анх удаа сонссон. Тэгвэл биржээр нүүрсийг хамгийн багадаа 180, 190 ам.доллар хүргэж зарсан. Энэ нь Монгол Улсын төсвийн орлогыг 60-70 гаруй хувиар нэмэгдүүлсэн.

Зэсийн экспортын тухайд Засгийн газар шийдвэрээ гаргасан. Төрөөс биржээр арилжаалах бүх зүйл бэлэн болсон ч худалдан авагч талаас шалтгаална. Шууд худалдаа хийж болохгүй. Бүх зүйлийн бэлтгэл ажлыг хийх ёстой. Хөрөнгийн биржийн журам батлах ёстой. Ямартай ч бид 2024 онд багтан 50 мянган тонн зэс арилжаалахаар төлөвлөж байна. Эхний ээлжид зэс дээр свот хэлцэл хийнэ гэв.

Д.Тогтохсүрэн: Баялгийн сангийн тухай хуулийг ойрын хугацаанд ЗГ-аас өргөн барина
Д.Тогтохсүрэн: Баялгийн сангийн тухай хуулийг ойрын хугацаанд ЗГ-аас өргөн барина
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.