Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Иргэн Ц.Лут-Очирын гомдлын дагуу биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Сүхбаатарын талбайд болж буй "Огцрох амархан" жагсаалд оролцогч эдийн засагч Ц.Лут-Очирыг үл таних гурван этгээд өнгөрсөн шөнө зодсон асуудалд цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

Тодруулбал, иргэний гомдлын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс бүртгэлд авч биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилж бусад нотлох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу үргэлжлүүлэн явуулж байгаа юм байна. Цагдаагийн байгууллагад энэ сарын 25-нд шилжих шөнө 01:30 цагийн орчимд иргэн Л-ээс "БГД-ийн 3 хороо 53 дугаар байрны урд зодууллаа" гэх мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу ийнхүү шалгалтын ажиллагаа явуулж байгааг мэдээллээ.

УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ХӨРӨНГӨ: МАН 32.7 тэрбум, АН 1 тэрбум, ХҮН нам 113 сая төгрөгийн ХӨРӨНГӨТЭЙ
УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ХӨРӨНГӨ: МАН 32.7 тэрбум, АН 1 тэрбум, ХҮН нам 113 сая төгрөгийн ХӨРӨНГӨТЭЙ
 
ХҮН намын Зөвлөл: Туулын хурдны замын асуудлыг хэлэлцэж байна
ХҮН намын Зөвлөл: Туулын хурдны замын асуудлыг хэлэлцэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.