Г.Алтангэрэл: Бид дүрмээ мөрддөг ч юм шиг, мөрддөггүй ч юм шиг явсаар сонгуулиар ялагдаж, тэр нь дараагийн ялагдлын үндэс болдог байдлаас гарна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 4 секунд

Монгол орон даяар өрнөж буй АН-ын хөтөлбөр, Үндсэн дүрмийг шинэчилсэн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Орхон аймагт болж байна. Шинэчилсэн төслийг АН-ын Улс төр, намын байгуулалтын газрын дарга Д.Бат-Од Орхон аймгийн 200 гаруй гишүүдэд танилцууллаа.

Орхон аймгийн АН-ын дарга Г.Алтангэрэл: 21 аймаг, есөн дүүрэгт өрнөж буй энэхүү хэлэлцүүлэг өнөөдөр манай аймагт болж байгаад баяртай байна. Бид дүрмээ мөрддөг ч юм шиг, мөрддөггүй ч юм шиг явсаар сонгуулиар ялагдаж, тэр нь дараа дараагийн ялагдлын үндэс болдог байдлаас гарна. Тиймээс өнөөдөр манай гишүүд гаргаж буй санал санаачилгаа сайн хэлэх ёстой гэж гишүүддээ уриалж хэлэлцүүлгийг нээв.

Гишүүдийн зүгээс зарим хүн орон нутаг буюу аймаг, сумын намын анхан, дунд шатны нэгж, ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зэрэг намын дэргэдэх төрийн бус байгууллагууд төв намтайгаа ямар уялдаа холбоотой, яаж зохион байгуулагдаж ажиллах, хэрхэн эв нэгдлээ хангаж, хэрхэн нягтарч ажиллах зэргийг дүрэмдээ тодорхой тусгамаар байна гэсэн бол зарим нь төв намаас орон нутаг хэтэрхий хараат, хамааралтай баймааргүй байна.

Намын хэн нэгэн том дарга, УИХ-ын гишүүний хүн гээд гэнэт сонгуульд нэр дэвшүүлмээргүй байна. Яагаад гэвэл энэ нь намыг эв нэгдэлгүй болгодог.

Тиймээс анхан, дунд шатандаа танигдсан, oрон нутгаа сайн мэддэг хүний нэрийг дэвшүүлдэг, үүнийгээ дүрэмдээ тодорхой тусгаж байж, дотоод эв нэгдлээ хангана. Мөн санхүүгийн эрх мэдлийг хэн нэгэн даргад төвлөрүүлмээргүй байна гэх зэргээр олон ургалчаар саналаа солилцов.

Шилийн Богд уулнаас  5 тонн хог хаягдлыг түүн цэвэрлэж унаган төрхийг нь сэргээжээ
Шилийн Богд уулнаас 5 тонн хог хаягдлыг түүн цэвэрлэж унаган төрхийг нь сэргээжээ
 
Монголын баг Азийн хүмүүжигчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэллээ
Монголын баг Азийн хүмүүжигчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!