Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Увс аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж иргэдэд мэдрэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Увс аймагт өнөөдөр 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тодруулбал, аймгийн Бөхмөрөн сумын Гурванжигэртэй багийн Жигэртэй гэх газар буюу сумын төвөөс хойд зүгт 19 км-т өглөө 06:41 цагийн үед газар хөдлөлт болсон талаар онцгой байдлын газраас мэдээлэв. Хэдий газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч хохирол учраагүй байна.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай байдаг.

МУГЖ У.Уранчимэг Тамгагүй төр буюу “Монгол хаан“ төслөөс албан ёсоор гарч байгаагаа мэдэгдлээ
МУГЖ У.Уранчимэг Тамгагүй төр буюу “Монгол хаан“ төслөөс албан ёсоор гарч байгаагаа мэдэгдлээ
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна