Английн ЭМЯ: Цахилгаан тамхи нь янжуураас 95 хувь хор багатай

Ангилал
Бусад
Огноо
Унших
3 минут 10 секунд

Английн Засгийн газар болон түүний Эрүүл мэндийн байгууллагууд (UK Health Security Agency (UKHSA)) 29044 хүн дээр хийсэн, 1500 хуудас бүхий судалгаа нь цахилгаан тамхи болон янжуур тамхийг харьцуулалт, тэдгээрийн хор хөнөөл болон никотины хамаарал гэх мэт маш өргөн хүрээнд хийгдсэн судалгааг 2025 оны байдлаар шинэчилэн танилцуулжээ.

Уг судалгааны үр дүнд никотин агуулсан цахилгаан тамхи нь янжуур тамхинаас 95% хоруу чанар багатай гэдгийг нотолсон бөгөөд “Судалгаанд хамрагдсан хүмүүсийн цахилгаан тамхи хэрэглээд янжуураас бүр мөсөн татгалзах нь өндөр хувьтай ба одоогоор мэдэгдэж буй янжуур тамхинаас татгалзуулах хамгийн сайн арга мөн” гэж Жэмми Хартман Боис /Ахлах судлаач/ дүгнэжээ.

Дэлхий дахинаа шинэ тутам үүссэн цахилгаан тамхины хэрэглээг хуульчилах, зохицуулах оролдлого хийж байгаа энэ үед Англи, Швед, Шинэ Зеланд зэрэг улсууд аль хэдийн үр шимийг нь хүртээд тамхидалтаа маш амжилттай буулгасаар байна. Швед улсын тамхидалтын түвшин 5%-д хүрсэн бол Шинэ Зеланд улс 6%, Англи улс 11% хүртэл буулгаж чаджээ. Эдгээр улсуудын тамхидалтын түвшин 10 гаруй жилийн өмнө 15-30% байжээ.

Дээрх улсуудын Засгийн газраас “Утаагүй үндэстэн” болох зорилгодоо хүрэхийн тулд “цахилгаан тамхи” буюу “вэйп”, бусад төрлийн никотин агуулсан орлуулах бүтээгдэхүүний хэрэглээг нотолгоонд суурилсан судалгаанд үндэслэн ард иргэдээ санал болгосноор ийнхүү зорилгодоо хүрэхэд маш ойрхон болоод байна.

Дээрх судалгааг Англи улсад төвтэй Эмнэлзүйн судалгаа, нотолгоонд суурилсан анагаах ухаанд чиглэсэн тэргүүлэгч байгууллага болох Cochrane нь сүүлийн 12 жилийн хугацаанд 3 удаагийн давтамжтай хийж гүйцэтгэжээ. Cochrane гэх байгууллага нь бие даасан, хараат бус анагаах ухааны чиглэлийн хамгийн өндөр нотолгоонд суурилсан судалгааг хийж гүйцэтгэдэг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) нь Cochrane-ийн судалгааг тогтмол ашигладаг. Тэдний бодлого, удирдамж боловсруулахдаа Cochrane-ийн нотолгоонд суурилсан системчилсэн тоймуудыг албан ёсоор иш татдаг.

Cochrane-ийн 2024 оны 1-р сард шинэчлэгдсэн системчилсэн тойм (CD010216) нь цахилгаан тамхи (вэйп) нь утаат янжуур тамхинаас гарахад хэрхэн тусалдаг болон хэрэглээний сөрөг нөлөөллийг судалсан 90 судалгааг (29,044 оролцогчтой) хамарсан байна. Мөн Cochrane-ийн зүгээс утаат болон цахилгаан тамхины хоруу чанар, хүний биед үзүүлэх сөрөг нөлөөг харьцуулсан байдлаар тогтоосныг дэлхийн олон улсууд хуулиндаа тусгаж зохицуулалт хийдэг ажээ.

Эх сурвалж: https://www.cochrane.org/CD010216/CENTRALED_can-electronic-cigarettes-help-people-stop-smoking-and-do-they-have-any-unwanted-effects-when-used

ЦЕГ: Иргэн Ц.Лут-Очирын гомдлын дагуу биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилсон
ЦЕГ: Иргэн Ц.Лут-Очирын гомдлын дагуу биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилсон
 
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ боллоо
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ боллоо
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!