Бөхийн цол дуудаачдын улсын зургаадугаар уралдаанд хараа хурц, Цээл сайхан хоолойтой 20-60 насны уран бүтээлч шалгуур хангана

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 20 секунд

Монгол түмний бахархал болсон үндэсний бөхийн уламжлал, өв соёлын нэг бол бөхийн цол дуудах юм. Хойч үедээ өвлүүлэн уламжлах бөхийн цол дуудаачдын улсын зургаадугаар уралдааны тов гарсан байна. Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбоо "бөхийн цол дуудаачдын улсын уралдааны заавар"-ыг танилцуулжээ. Уралдаанд эрүүл мэнд хэвийн, хараа хурц, зохих боловсролтой, цаашид олон жил бөхийн засуул хийж цол дуудах ирээдүйтэй, цээл сайхан хоолойтой 20-60 насны уран бүтээлчид оролцохыг дурджээ.

Уралдаан хоёр үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд зургаадугаар сарын 10-ны Мягмар гарагийн 11:00 цагт Ховд аймгийн БТСГ-т болох барилдаанд цол дуудуулан бусад үзүүлэлтээр шалгаж 10 цоллоочийг шалгаруулах нь. Дараа нь буюу хоёрдугаар үе шатанд тэнцсэн оролцогчдыг зургаадугаар сарын 11-нд Ховд аймгийн БТСГ-т болох барилдаанд цол дуудуулан, бөхийн цол дуудах намба, төрх, үг хэллэг, хоолойн цараа, өнгө аялгууг харгалзан эхний 10 байр эзлүүлэх юм байна.

тасалбар таслагч ба бичвэр нарын зураг байж магад

“Огцрох амархан“ жагсаалд оролцогч Ц.Лут-Очирыг үл таних гурван этгээд зоджээ
“Огцрох амархан“ жагсаалд оролцогч Ц.Лут-Очирыг үл таних гурван этгээд зоджээ
 
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ боллоо
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ боллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!