Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шилийн Богд уулнаас 5 тонн хог хаягдлыг түүн цэвэрлэж унаган төрхийг нь сэргээжээ

Огноо
Унших
1 минут 3 секунд

Сүхбаатар аймгийн Дарьгангын өндөрлөг газар буюу Шилийн Богд хайрхан дээр овоолсон хадаг болон хог хаягдлыг аймгийн цагдаагийн албан хаагчид цэвэрлэж унаган төрхийг нь сэргээжээ. Амралтын өдөр тэд нийт таван тонн орчим хог хаягдлыг түүж, хайрханы оройд байрлах чулуун овоог засварлан сэргээж, чулуу зөөж авчран тэгшилж, уламжлалт зан үйл, тахилга шүтлэгийн бэлгэдэл болсон энэ овоонд хүндэтгэлтэй хандаж, өнгө төрхийг нь сайжруулсан байна.

Шилийн Богд хайрханы унаган төрхийг сэргээхэд цагдаагийн газрын дунд офицерууд ч бас идэвх санаачилгатай оролцсон болохыг аймгийн цагдаагийн газраас мэдээлсэн. Тус газраас хүн бүр байгаль дэлхийгээ хайрлаж, түүхэн шүтлэгт уул усаа хамгаалан дээдэлж явах нь нийтлэг үүрэг болохыг ч мөн дурджээ.

ТАНИЛЦ: Автомашин зорчих боломжгүй 16 байршил
ТАНИЛЦ: Автомашин зорчих боломжгүй 16 байршил
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.