Тайландад Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайд А.Төмөрийг эгүүлэн татахаар болсон байна. Энэ шийдвэр Ерөнхийлөгчийн зарлиг албажиж гарснаар хэрэгжих юм.
Энэ сарын 9-ны өдөр түүний эхнэр амьдарч байсан 17 давхар барилгаасаа унаж амиа алдсан хэрэг олны анхаарлын төвд байгаа юм. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг " Элчин сайд А.Төмөртэй ярьсан. Эхнэр нь осолдсон харамсалтай явдлын урьдчилсан дүгнэлт нь золгүй явдал гэж гарсан гэж хэлсэн. Би түүнд итгэж байгаа Цаг нь болохоор өөрөө хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгнө гэсэн. Талийгаачийн ар гэрийнх нь маш хүнд байгаа, ар гэрт нь бид маш их хүндэтгэлтэй хандах ёстой. Элчин сайд дөрвөн жилээр томилогддог. Энэ жил хугацаа нь дуусаад ирнэ. Хугацааг өөрийнх нь хэрэгтэй холбох утгагүй асуудал" гэсэн билээ.
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!