Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Таван өдөр хуралдах УИХ-аар хэлэлцэх ОНЦЛОХ гурван асуудал

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 7 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт хуралддаг бол ирэх долоо хоногт таван өдөр хуралдана. Хуралдаанаар нийт есөн асуудал хэлэлцэхээр төлөвлөж байгаагийн дотор ОНЦЛОХ гурван хуулийн төсөл байгаа юм. Үүнд,

  • “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

  • Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл

  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэгийг үргэлжлүүлэн явуулах юм.

​​​​​​​Мөн Их хурлаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм. Зургаадугаар сарын 1-нээс өмнө хуралдах 126 гишүүнтэй парламент дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа билээ. Үүнд,

  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

  • Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл

  • Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд

  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг багтсан билээ.

  • Түүнчлэн баталсан хууль, тогтоомжийн эцсийн найруулгыг сонсохоор танилцуулсан юм.

Бөхийн цол дуудаачдын улсын зургаадугаар уралдаанд  хараа хурц, Цээл сайхан хоолойтой 20-60 насны уран бүтээлч шалгуур хангана
Бөхийн цол дуудаачдын улсын зургаадугаар уралдаанд хараа хурц, Цээл сайхан хоолойтой 20-60 насны уран бүтээлч шалгуур хангана
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.