Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд болж байна. Энэ үеэр хүндэтгэлийн парад болон баярын нисэх үзүүлбэр зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсан билээ.
Эдүгээ Монголын иргэний агаарын тээвэр 48 улсын 261 цэгт хуваарьт нислэг гүйцэтгэх эрх зүйн зохицуулалт бүрдсэн бөгөөд өнөөдөр дотоодын 5 агаарын тээвэрлэгч 26 улсын 59 хотын чиглэлд олон улсын нислэг, орон нутгийн 12 чиглэлд нислэг гүйцэтгэж буй юм. Өнгөрсөн онд жилд 2.2 сая зорчигч тээвэрлэсэн нь түүхэн дээд рекорд эвдсэн амжилтаар нисэхийн салбар 100 жилийн ойгоо угтаж байна. Энэ бол иргэний нисэхийн салбарт өнөөдөр ажиллаж буй 5000 гаруй нисгэгч, инженер, мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдын хамтын амжилт ололт болохыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээндээ онцолж байлаа.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!