Бүтээн байгуулалтын улирал эхэлж нийслэлд автозамын засвар шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд автозамын зорчих хэсгийг хэсэгчлэн хааж засварлаж байгаа юм. Хуваарийн дагуу Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хаахаар болов.
Зорчих хэсгийг энэ сарын 27-ны өдрийн 22:00 цагаас хаах бөгөөд энэ сарын 31-ны өдрийн 06:00 цагт нээх юм байна. Тиймээс жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!