ДЭМБ-с хүн амын 5 хүрэхгүй хувь нь тамхи татдаг улсыг "Тамхидалтгүй улс" гэсэн нэр томъёогоор тодорхойлсон байдаг. Дэлхийн эрүүл мэндийн дипломатуудын хөдөлгөөний тайланд дурдсанаар Швед улс ойрын саруудад энэ үзүүлэлтэд хүрнэ.
Одоо Швед улсын нийт хүн амын 5.6 хувь нь тамхи татдаг бөгөөд энэ нь 1960-аад оны үед эрэгтэйчүүдийн 49 хувь нь тамхи татдаг байсан оргил үетэй харьцуулахад мэдэгдэхүйц буурсан үзүүлэлт юм. Шведийн хүн ам мөн хугацаанд 30 гаруй хувиар өссөн тул энэ нь нийт тамхичдын тоо 80 хувиар буурсантай тэнцэж байна.
Тайланг зохиогчдын үзэж байгаагаар Европын Холбооны (ЕХ) бусад орнууд үүнтэй төстэй арга хэмжээ авбал Шведийн арга барил ойрын арван жилд олон сая хүний амийг аврах боломжтой гэж үзэж байгаа юм.
Шведийн Улаан загалмайн нийгэмлэгийн дарга асан Андерс Милтон "ЕХ-ны бусад бүх орнууд Шведтэй ижил стратеги хэрэглэвэл ойрын арван жилд зөвхөн Европт гэхэд 3.5 сая хүний амийг аврах боломжтой" гэжээ.
Сүүлийн 50 жилийн хугацаанд Швед улс Европын бусад орнуудын нэгэн адил тамхины эсрэг уламжлалт арга хэмжээг нэвтрүүлсэн бөгөөд амжилтад хүрэхгүй л байлаа. Харин бусад улсуудаас ялгарч чадсан шийдвэр гаргасан нь тус улс тамхинаас илүү хор хөнөөл багатай, утаагүй хувилбаруудыг борлуулах болон хэрэглэхэд нээлттэй бодлого хэрэгжүүлж, зөв мэдээ мэдээллээр иргэддээ зөвлөх болсон байна. Шведүүд эрт дээр үеэс уламжлалт тамхины бүтээгдэхүүн болох snus-ийг тамхинаас татгалзуулах зорилгоор хэрэглэж ирсэн. Мөн сүүлийн жилүүдэд цахилгаан тамхи буюу никотин дамжуулах систем, тамхины халаалтын систем болон одоо тус улсад түгээмэл хэрэглэгддэг амандаа зууж хэрэглэдэг бүтээгдэхүнн зэрэг утаагүй шинэ бүтээгдэхүүнүүд гарч ирснээр ахиц дэвшил гарсан.
"Тамхины эсрэг тэмцлийг хор хөнөөлийг багасгах зарчмаар хослуулах нь зүйтэй юм. Аюулгүй тамхины бүтээгдэхүүн байхгүй ч никотин дамжуулах систем нь шаталтын процесстой уламжлалт тамхинаас 95 хувиар бага хор хөнөөлтэй байдаг. Тамхи татдаг хүн цахилгаан тамхируу шилжих нь эрүүл мэндээ бодсон хамгийн зөв шийдвэр.” гэж ДЭМБ-ын Ерөнхий захирлын нийгмийн эрүүл мэндийн зөвлөх, асан Делон Хуман хэллээ.
“Тамхинаас үүдэлтэй өвчлөл, нас баралтын гол шалтгаан нь шатамхай тамхины хорт утаа уушгинд орж байгаа процесс юм гэж” шинжлэх ухаанаар нотлогдсон гэж тайланд тэмдэглэжээ. Никотин нь донтуулдаг ч тамхинаас үүдэлтэй уушигны хорт хавдар, цус харвалт, уушгины архаг бөглөрөлт өвчин гэх мэт өвчнийг үүсгэдэггүй.
Шведэд хор хөнөөлийг бууруулах стратегийн хэрэгжүүлснээр гарсан үр дүн нь үүнийг баталж байна. Жишээлбэл, Швед нь ЕХ-ны бусад орнуудтай харьцуулахад тамхитай холбоотой өвчлөлийн хамгийн бага хувийг эзэлдэг. Тухайлбал, хорт хавдрын өвчлөл Европын бусад орнуудтай харьцуулахад 41 хувиар бага байна. Тамхинаас үүдэлтэй бүх өвчний нас баралтын түвшин ЕХ-ны дунджаас 39.6 хувиар бага байна.
"Швед улс тамхины эсрэг маш амжилттай стратеги хэрэгжүүлсэн бөгөөд үүнийг бусад улсуудад зааж зөвлөх ёстой" гэж илтгэлийн зохиогч, донтолтын судалгааны чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн профессор Карл Фагерстрем хэлэв. "Хэрэв олон улс Шведийн стратегийг хэрэгжүүлж үүний зэрэгцээ тамхичдад тамхинаас бага хор хөнөөлтэй хувилбар руу шилжих санхүүгийн хөшүүргийг өгдөг ялгаатай татварын хувь хэмжээг хэрэгжүүлбэл дэлхийд маш их тустай байх болно.
Шведийн тамхины татварын тоооцоолол нь пропорциональ онцгой албан татварт суурилдаг бөгөөд энэ нь янжуур тамхитай харьцуулахад өөр төрлийн тамхины эрсдэл бага гэж үзэн эрс бага татварыг цахилгаан тамхин дээр ногдуулдаг байна. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Шведэд халаадаг тамхины онцгой албан татварын хэмжээ нь тамхинд ногдуулдаг онцгой албан татварын хувь хэмжээний дөнгөж 36 хувьтай тэнцэж байна. Энэ нь тамхинаас илүү хор хөнөөл багатай хувилбарууд нь тамхинаас илүү хямд байдаг гэсэн үг бөгөөд энэ нь тамхи татдаг хүмүүсийг никотины хамгийн хортой хэлбэрээс татгалзахад түлхэц болдог.
ЭХ СУРВАЛЖ: