Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн дата мэдээллийг нийслэлд шилжүүлэх хэлэлцээр хийж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

Нийслэлийн Засаг дарга болон “Дата карт консерциум”-ын хооронд 2014 оны есдүгээр сарын 18-ны өдөр байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”-ний хэрэгжилтийг дүгнэх, мэдээллийн болон цахим төлбөрийн системийг нийслэлийн мэдэлд шилжүүлэх асуудлаар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн эрх бүхий төлөөлөгчидтэй хэлэлцээр хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Тус Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ажиллаж байгаа юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү болон холбогдох төлөөллүүдтэй хоёр дахь удаагийн уулзалтаа хийлээ.

Уулзалтаар нийслэлийн зүгээс “Улаанбаатар смарт карт” ХХК-аас U-Money картын мэдээллийн сан, карт болон картын чипийн төрөл, бүтцийн талаарх мэдээлэл болон нийслэлд шилжүүлэх боломжтой хөрөнгийн жагсаалтыг яаралтай гаргаж өгөхийг шаардсан юм. Харин “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хувьд картын мэдээлэл оюуны өмчийн эрхтэй байдаг тул компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ гэдгээ илэрхийлсэн юм.

Нийслэл болон “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн төлөөллүүдийн анхны хурал хоёрдугаар сарын 6-нд болж, “Улаанбаатар смарт карт” ХХК-аас шаардлагатай албан бичиг, шилжүүлж өгөх дата мэдээлэл, эд хөрөнгийн жагсаалт, оюуны өмч, гэрээний хэрэгжилт, программ хангамж, тоног төхөөрөмжийн мэдээллийг гаргаж өгөхийг мэдэгдсэн ч тус компанийн зүгээс хариу өгөлгүй өнөөдрийг хүрчээ.

Хорих ангиас оргосон 2 хоригдлыг эрэн хайж байна
Хорих ангиас оргосон 2 хоригдлыг эрэн хайж байна
 
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.