Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бейсен: Байдал хүнд байгаа тул өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр биш үнэгүй өгөх асуудлыг шийдэхгүй бол мал үлдэхгүй нь

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Ц.Туваан тэргүүтэй төлөөллүүд “Амь нэгтэй Монголчууд” аяныг улс орон даяар зохион байгуулах болсонтой холбоотой Ардчилсан намын даргын тушаал гарсныг танилцууллаа.

Энэ үеэр АН-аас ээлжит бус чуулганыг яаралтай зарлаж хуралдуулахыг шаардав. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Малчдын нөхцөл байдал хүнд байна. Тиймээс ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, Засгийн газарт мөнгө төгрөг шийдэх эрхийг нь өгөх хэрэгтэй. Үхсэн мал босохгүй. Тиймээс хүнээ аврах буюу малчдын зээлийг тэглэх зэрэг арга хэмжээ авах тогтоолын төслийг санаачилж, УИХ-ын даргад өргөн барихаар боллоо" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Зудын аюулд нэрвэгдсэн малчдын арилжааны банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг төрөөс 1 удаа хариуцан төлөх тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон" гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Бейсен "Баруун аймгуудад гамшгийн байдалтай байна. Уулын нуранги үүсч, 2 хүн цасанд дарагдсанаас 1 хүний цогцсыг 4 метрийн гүнээс олсон. Байдал хүнд байгаа тул өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр биш үнэгүй өгөх асуудлыг шийдэхгүй бол мал үлдэхгүй нь ээ" гэлээ.

Э.Энхзаяа: Өсвөр насны охидууд бие биенээ зодсон гэх асуудал энэ сарын 08-ны өдөр болсон
Э.Энхзаяа: Өсвөр насны охидууд бие биенээ зодсон гэх асуудал энэ сарын 08-ны өдөр болсон
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц