Ахлах ангийн эмэгтэй сурагчид нэгнээ зэрлэгээр зодож буй бичлэг цахим орчинд цацагдсан. Уг асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол мэдээллийн бүртгэлд авч, шалгаж эхэлсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал, өсвөр насны хүүхдүүдийн асуудал нь урьдчилсан байдлаар 2024.02.08-ны өдөр Баянгол дүүргийн 10-р хороо .... хотхонд болсон асуудал бөгөөд хохирогч охиныг үе тэнгийн 3-4 охид зодсон байж болзошгүй байна.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяагаас тодрууллаа.
Г.Хонгорзул