МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж, МҮБХ-ны шинэ дүрэмд заасны дагуу улсын харцага Ц.Мөнхбаяр болон аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг дөрвөн жилийн хугацаатай хассан байдаг.
Мөн цагаан сарын барилдааны үеэр авсан шинжилгээнээс нь дахин допингийн төрлийн бодис илэрсэн улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилийн хугацаатай хассан юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бейсен "Э.Оюунболдоос үнэхээр допинг илэрсэн нь батлагдсан юм уу. Түрүүн надтай Э.Оюунболд таарсан. "Өвдөг өвддөг учраас эм уудаг тэрнээс гарсан юм болов уу" гэж байна лээ" хэмээн байр сууриа илэрхийллээ.