Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГССҮТ: Дэлбэрэлтийн улмаас эмчлүүлж байсан нэг иргэн битүүний өдөр нас барсан. Одоо эмчлүүлж буй өвчтөн байхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан машин "Патрол" маркын суудлын автомашинтай мөргөлдөн гал гарч, улмаар дэлбэрэлт үүссэн байдаг. Ослын улмаас 14 иргэн ГССҮТ-д хандсаны 4 нь тухайн үед эмчилгээ хийлгээд буцсан.

Харин зургаан иргэн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан юм. Тэгвэл ГССҮТ-өөс эмчлүүлэгчдийн талаар мэдээлэл өгөхдөө “Эрчимт эмчилгээ хийлгэж байсан зургаан хүний хоёр нь ар гэрийн хүсэлтээр гадагшаа эмчилгээнд явсан. Эмчлүүлж байсан дөрвөн иргэн нас барсан. Хамгийн сүүлд битүүний өдөр буюу энэ сарын 9-ний өдөр нэг иргэн нас барсан. Одоо тухайн ослоос гэмтсэн иргэн эмнэлэгт байхгүй” гэлээ.

Б.Очирбат: Зөрчил мэдээлсэн иргэд урамшуулал авах боломж бүрдэж байгаа
Б.Очирбат: Зөрчил мэдээлсэн иргэд урамшуулал авах боломж бүрдэж байгаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.