Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дүүжин тээврийн бүхээгт та ямар ч дуу чимээ сонсохгүй“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Дүүжин тээврийн төслийн барилга угсралтын ажлыг ирэх гуравдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаар өнөөдөр албаныхан мэдэгдсэн. Гүйцэтгэгч Франц Улсын "Пома" группийн зүгээс дүүжин тээврийн зарим шийдлийг онцоллоо. Энэ үеэр Франц улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд "Дүүжин тээвэр маш тухтай. Дүүжин тээврийн бүхээгт та ямар ч дуу чимээ сонсохгүй. Дүүжин тээврийн бүтээн байгуулснаар хүмүүст сонголтыг нь өгч байгаа юм. Цаг хугацааны хувьд богино хугацаанд зорчоод үргэлжлүүлэн хувийн автомашинаар аль эсвэл нийтийн тээврээр зорчоод явах боломжтой. Мэдээж монголчуудын хувьд энэ бол мэдэхгүй технологи. Гэхдээ сүүлийн 20 жилд дэлхийн улс орнууд энэ тээврийг мэдэж эхэлж байгаа. Дүүжин тээврийн шугам баригдсанаар амьдралын чанарт нь мэдэгдэхүйц өөрчлөлт гарна" гэлээ.

Өрх, дүүргийн эмнэлгүүд шинийн 1-3-ны хооронд дараах цагийн хувиараар иргэдэд ҮЙЛЧИЛНЭ
Өрх, дүүргийн эмнэлгүүд шинийн 1-3-ны хооронд дараах цагийн хувиараар иргэдэд ҮЙЛЧИЛНЭ
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.