Сар шинийн баярын өдрүүдэд Өрхийн эмнэлэг болон Дүүргийн эрүүл мэндийн төвүүд ямар цагийн хувиараар ажиллах талаар ЭМЯ-наас танилцууллаа. Тодруулбал, Өрхийн эмнэлэг Шинийн 1-нд 13.00-16.00 цагийн хооронд, Шинийн 2,3-нд 12.00-17.00 цагийн хооронд ажиллах аж.
Харин дүүргийн ЭМТ-ийн гэмтэл, мэс засал, дотор, хүүхэд, шүдний кабинет шинийн 1-нд 11.00-14.00 цагийн хооронд, шинийн 2,3-нд 11.00-16.00 цагийн хооронд ажиллана.
Шүд, эрүү, нүүрний төв шинийн 1-3-ны хооронд 09.00-15.00 цагийн хооронд ажиллана.
Түргэн тусламжийн төв, амаржих газар, нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасаг үндсэн цагийн хувиараараа буюу 24 цагаар ажиллах юм байна.