Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд бүс нутгуудыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, хөгжлийн зураглалаа гаргахыг үүрэг болголоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 9 секунд

Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлж, үүрэг даалгавар өгөв. Тэрбээр,

Гурван жил гаруйн хугацаанд Засгийн газартай баг болон ажиллаж, цар тахал, геополитикийн нөхцөл байдал зэргээс үүдэлтэй төсвийн хүнд цаг үед иргэдийнхээ амьдралын чанар, амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө төрийн үйлчилгээг тасралтгүй хэрэгжүүлж буй аймаг, орон нутгийн удирдлагуудад талархал илэрхийллээ.

2023 онд Монгол Улсын Засгийн газраас авлигын эсрэг тэмцэл, тогтолцооны реформ, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот хөдөөгийн сэргэлтийн зорилтод төвлөрч ажилласан. Ерөнхий сайд хөдөө орон нутагт онцгой анхаарал хандуулсан. Учир нь хөдөөгийн сэргэлт бол бидэнд тулгамдсан хот,хөдөөгийн хэт тэнцвэрт бус хөгжлийн үндсэн шийдэл гэдгийг дурдав.

Ерөнхий сайд 2023 оны нийгэм, эдийн засгийн онцлох үзүүлэлтүүдээс танилцуулав. Тодруулбал, “Өнгөрсөн онд эдийн засаг 6.8 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 63.3 их наядад хүрч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5.220 ам.долларт, валютын албан нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрсэн” зэрэг эдийн засгийн өсөлтөө тогтвортой хадгалах, үр өгөөжтэй байлгах нь бидний хамтын сорилт юм. Үүний тулд эдийн засгаа төрөлжүүлэхэд анхаарах шаардлагатай” гэв.

Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайд дараах үүрэг даалгаврыг өглөө.

“Эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд суурь асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй. Бүсчилсэн хөгжлийн бодлого бол суурь реформ. Энэхүү бодлогыг бодитоор хэрэгжүүлж чадвал нийслэл Улаанбаатарт хотод тулгамдаж буй олон асуудлыг шийдэх, хот хөдөөгийн тэнцвэрийг хангахад чухал ач холбогдолтой” гээд, орон сууцны бодлого нь бүс нутгийн рефомтой шууд холбоотойг анхааруулав. Засгийн газраас зарласан Монголд зочлох жилийн хүрээнд гарсан үр дүнг дурдаад бүсчилсэн хөгжлийн бодлогыг ч мөн амжилттай хэрэгжүүлэх хэрэгтэйг сануулав.

Аймаг, орон нутгийн удирдлагуудад хоёрдугаар сарын сарын 1,2-нд болох “Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засгийн форум”-д онцгой анхаарал хандуулж ажиллахыг даалгалаа. Мөн 2024 оны төсвийн жилийг Засгийн газраас “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд бүхэлд нь зориулна гэдгийг Ерөнхий сайд онцлоод бүсийн хэмжээнд хөгжлийн зургаа гаргах, бүс нутаг бүхэн өөрийн нөөц боломж, давуу талдаа тулгуурлан эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ оновчтой тодорхойлж хамтарч ажиллах нь чухал. Эндээс тэнцвэртэй бодлого эхэлнэ” гэлээ.

ҮСХ: Ууцны дундаж үнэ өмнөх онтой харьцуулахад 62 хувь, хэвийн боов 23.3 хувиар өссөн байна
ҮСХ: Ууцны дундаж үнэ өмнөх онтой харьцуулахад 62 хувь, хэвийн боов 23.3 хувиар өссөн байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.