Энэ сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт томоохон хэмжээний гал гарсан. Уг галын улмаас их хэмжээний газ ачиж явсан ёмкост дэлбэрч, онцгой байдлын гурван албан хаагч дэлбэрэлтэд өртөж нас барсан.
Галын улмаас 11 хүн, 4 хүүхэд түлэгдэж, гэмтсэнээс 19 настай хүү шархаа даалгүй өнгөрсөн бямба гарагт нас барсан юм.
Мөн 61 айлын орон сууц, 30 автомашин шатсан билээ.
Тэгвэл өнөөдөр онцгой байдлын гурван албан хаагчийг сүүлчийн замд нь үдлээ.