Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тонн газ ачсан автомашин, патрол маркийн машинтай шүргэлцсэний улмаас гал гарч, галыг унтраахаар ажиллаж байсан 3 алба хаагч амиа алдсан.
Мөн 60 айлын орон сууц галд өртөж, 14 түлэгдэн эмнэлгийн тусламж авч буй юм.
Бид ГССҮТ-өөс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал ямар байгааг тодруулахад, "Дэлбэрэлтэд өртсөн нийт 14 хүн ГССҮТ-д ирсэн. 4 хүнд анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж гэрт нь буцаасан бол 10 хүн нь хэвтэн эмчлүүлж байна. 10 хүний 6 нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаагийн 3-ийнх нь биеийн байдал маш хүнд буюу амь насны заалттайгаар эмчилгээ хийлгэж байгаа бол 3-ийнх биеийн байдал хүнд байна. Үлдсэн 4 хүн нь түлэгдлийн төвийн тасагт эмчлүүлж байна. Биеийн байдал нь дунд буюу тогтвортой байгаа" гэлээ.