Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АЙЛЧЛАЛ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гурван жилийн хугацаанд АНУ, БНХАУ тэргүүтэй найман улс руу хийсэн айлчлалын ҮР ДҮН юу байв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 18 секунд

XXI зуун гарсаар дэлхий дахинд даяаршил улам бүр тэлж, улс орнууд гадаад харилцаагаа энэ тэргүүнд чухалчлах болсон билээ. Энэ утгаараа Монгол Улс ч гадаад талдаа анхаарч, энэ чиглэлд ололт амжилттайгаар урагшилж байна. Үүнд төрийн өндөрлөгүүдийн үүрэг роль ч өндөр. Тэгвэл өнгөрсөн гурван жилийн хугацаанд Ерөнхий сайд нийт найман удаагийн албан ёсны айлчлал хийжээ. Ингэхдээ мөнхийн хоёр хөрш гүрнээсээ гадна гуравдагч хөршийн харилцааг анхаарч үзэж буй нь олон улсад "эерэг" өнцгийг ч бий болгож буйг судлаачид тодотгож байна. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хийсэн айлчлалууд болоод тэдгээрийн үр дүн юу байв гэдгийг сонирхъё.

-ЯПОН-

Тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн анхны айлчлал гуравдагч хөрш байгааг олон улсад онцолж байв. Тэрбээр 2021 оны долоодугаар сарын 21-25-ны өдрүүдэд тус улсад ийнхүү айлчилсан бөгөөд айлчлалаар Токиогийн зуны XXXII Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцсон байдаг. Үүний сацуу Богдхан төмөр замын төсөл болоод Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлд төслүүдэд хамтран ажиллах асуудлыг хөндсөн байдаг.

-БНХАУ-

Удаан хугацаанд бэлтгэл ажлаа базаасны дараагаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж, “Бээжин- 2022” өвлийн XXIV Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцсон юм. Тус айлчлал нь цар тахлын үеэрх айлчлал байсан бөгөөд энэ нь хүнд хэцүү цаг үеийг цугтаа даван туулна гэх агуулгыг харуулж, хоёр хөрш орны харилцаанд ахиц авчирсан хэмээн тэмдэглэж байв.

-СИНГАПУР-

Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лүний урилгаар Ерөнхий сайд айлчилсан билээ. Ингэхдээ өндөр хөгжилтэй орноос төрийн байгуулалт, үйл ажиллагааны хувьд олон туршлага солилцох боломжтойг харуулсан болохыг айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээ, санамж бичгүүдээс харж болно.

-ХБНГУ-

ХБНГУ-ын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад айлчилсан байдаг. Айлчлалын үр дүнгүүдийн нэг бол энэ онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиохтой холбогдуулан дээд түвшний айлчлал хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон явдал юм. Түүнчлэн улс төр, батлан хамгаалах, нийгэм эдийн засаг, ногоон хөгжил, цахим засаглал зэрэг салбарт харилцаагаа ахиулан нягт хамтран ажиллахаар ярилцсан юм.

-БНСУ-

БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-гийн урилгаар айлчлав . Айлчлалын үр дүн дундаас олон нийтийн хамгийн их хүлээлттэй байсан визний хөнгөлөлт, нөхцөлтэй холбоотой асуудалд харилцан тохиролцсон билээ.

-БНХАУ-

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар айлчлав. Тус айлчлалаар Зүүн босоо чиглэлийн төмөр замын 1.8 тэрбум ам долларын гэрээг үзэглэсэн байдаг.

-АНУ-

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-ын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр агаарын тээвэр, боловсон хүчин, онцгой байдал зэрэг олон салбарт хамтран ажиллахаар ярилцсан байдаг. Тухайлбал, Монгол Улс, АНУ-ын хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэхээр болсноо мэдэгдсэн юм. Үүнийг дагаад нийгэм, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтран ажиллах боломж улам бүр нэмэгдэж буй юм.

-КИРГИЗ-

Ерөнхий сайд Бүгд Найрамдах Киргик улсын Сайд нарын танхимын дарга А.Жапаровын урилгаар Киргиз улсад айлчлав. Айлчлалын үеэр автозам, соёл, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр ярилцсан юм.

П.Сайнзориг: “Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдаагаар өнгөрсөн жил ААН-үүд 48.9 тэрбум төгрөгийн орлого олсон
П.Сайнзориг: “Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдаагаар өнгөрсөн жил ААН-үүд 48.9 тэрбум төгрөгийн орлого олсон
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.